1. Монгол улсын хэмжээнд шинээр хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015.01.26 -ний өдрөөс олгож байгаа ба бүх төрлийн ашигт малтмал дээр олгож байна. газрын тос, хий, шатдаг занарыг монгол улсад Газрын тосний газар олгодог ба одоогоор 3 талбай дээр сонго шалгаруулалт явуулах гэж байна. Шинээр олгох хайгуулын тусгай зөвшөөрөл нь хоёр хэсэгт хуваагдан өргөдөл болон сонгон шалгаруулалтаар олгож байгаа, одоогоор өргөдөлийн журмаар олгох ажил нь хийгдэж байгаа болно. Мөн монгол улсын газар нутгийн баруун хагасд буюу уртрагийн 104 градусаас баруун тийш олгож байгаа болно.
2. Манай компани нь одоогийн байдлаар өргөдөл болон сонгоноор авч болох нийт 36 талбай бэлдсэн байгаа ба эдгээр талбайн нь алт, зэс нүүрс, газрын ховор элемент, өнгөт металл, хар тугалга, цайрын талбайнууд байна. Мөн Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах хайгуулын XV-12323 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа ба энэхүү талбай маань алт, зэс, холимог металл нүүрсний хувьд хэтийн төлөв сайн талбай болно.
3. Дээрх талбайнуудаас сонгосон мэдээллийг танайхлуу явуулах боломжтой байна.
4. Шинээр хайгуулын талбай авхад ойролцоогоор 50000-100000ам доллар болно. Талбайн хэмжээ нь 2500-150000hectar хэмжээтэй байх ба тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн хэмжээнд жилд 20000ам. доллараас багагүй ажил хийсэн байх шаардлагатай.
5. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нийт 12жилийн хугацаатай олгодог ба 3жилийн хугацаатай 3удаа сунгадаг. Мөн дээрх талбай дээрээ ашигт малтмал нээж илрүүлсэн тохиолдолд 30жилийн хугацаатай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгодог болно.
6. Хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015.01.26-аас олгож эхлэж байгаа ба дуусах хугацаа тавигдаагүй болно.